Clock Drift Zone DrifT Zone

DriftZone

Amgaa

(976) 99602374
(976) 99132967

Монголын авто машин сонирхогчдын цахим сайт

Монголын авто машин сонирхогчдын цахим сайт та бидэнтэй холбогдохыг хүсвэл дээрх утсаар холбоо баринуу. Эсвэл дэлгэрэнгүй дарж бидний тухай мэдэх боломжтой.

Дэлгэрэнгүй

Car
Car1
Car2
Эхлэл »  Land Cruiser - түүх.
4:32 PM
Land Cruiser - түүх.




       МОНГОЛЫН ТАЛ ДАХЬ "МООСТ” "Жиип” хэмээх нэр томъео өргөн олон монголчуудын дунд нэлээд сүүлд, шинэ түүхийн эхэн үед дэлгэрсэн билээ. Магадгүй "Буян” Жагаагийн хар "Патрол”-ын сүрлэг цуваа энэ төрлийн автомашиныг амжилттай бизнес, "босс” хэрэглээтэй үүрд салшгүйгээр холбож өгсөн тэр үед л байх. Үүнээс өмнө учир мэдэх хүмүүс ийм машиныг зүгээр л… "моост”-той тэрэг гэдэг байлаа. Давхар хөтлөгч буюу давхар "моост”-той гэсэн үг. Мосттой тэрэгнүүдийн хамгийн төгс жишээ нь тухайн үед алдарт "Жаран ес” байсан юм. Энэ машин "Эксел”, "Лэнд Круизер”-ийн нэгэн адил монголын түүхийг бичилцсэн автомашинуудын нэг бөгөөд энэ талаар бид хэзээ ч юм эргэж ярих болно. Харин тэр нэгэн цаг үед Монголд ноелж байсан "моост”-той тэрэг бол "УАЗ 469”. Энэ машиныг нэг хэсэг "Б-Жаран ес” гэдэг байсан нь түүнээс өмнө "А-Жаран ес” гэгч байсантай холбоотой. Энэ нь харин дутахгүй алдартай, оросын ГАЗ-69 жиип юм. ГАЗ-69-ын өвөг эцэг нь домогт ГАЗ-67. Манайхаар бол зүгээр л… "Жаран долоо”… Эх орны дайны гал дунд мэндэлсэн энэ машин бас л баялаг намтартай. 90-ээд он хүртэл монголын талд давхиж явсан давхар хөтлөгчтэй автомашинууд гэвэл "А”, "Б” "Жаран ес”-өөс гадна энэхүү "Жаран долоо”, мөн маш ховор тохиолдох америкийн бяцхан "Виллис”… бас 70-аад оноос ганц нэг үзэгдэх болсон "Тойота”… энэ гурав л байлаа. Тэвхгэр дөрвөлжин их биетэй атлаа булангууд нь мөлгөр цул төмрөн "Тойота” гэгч энэ тэргийг ихэнхи нь гайхшран шохоорхож, зарим нь доогуур нь шагайж, их мэдэхүүд "моосттой!.. японых!!!…” гэж шивнэж байсан тийм л цаг үе. Түүхийн энэ бяцхан аялалыг яах гэж хийв ээ гэвэл, тэрхүү "гэнэн улаан” үеийн "Тойота” гэгч этгээд машин бол өнөөдрийн бидний мэдэх "Лэнд Круизер”, гэхдээ албан есоороо бол "Лэнд Круизер 40” гэгч автомашин бөгөөд мөнөөх "Жаран долоо”, "Виллис” хоертой зөвхөн жиип ангиллаараа төдийгүй суурилж бүтээгдсэн түүхээрээ ч холбоотой болохоор тэр. Мөн өнөөдөр бидний товч өгүүлэх агуу "Лэнд Круизер 80” хэмээх домогт тэрэгний өвөг учраас. Гэхдээ эхлээд дахиад л түүх…
 


ЭРЛИЙЗЭЭС ЦЭВЭР ЦУС 2-р дайны дараахь Япон улс нурсан, ялагдсан эдийн засгаа сэргээхийн тулд нүсэр бүтээн байгуулалтыг эхлүүлж, бүсээ чангалан зүтгэж байлаа. Нэг талаас, ялсан Америкаас зах зээлийн бүрэн хараат байгаа байдлаас ангижрах, хоёрт, шинээр үүсгэсэн Үндэсний Цагдаагийн Хүчнийг өөрийн техникээр хангах шаардлагын үүднээс туулах чадвар сайтай, бат бөх тээврийн хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгцээ энэ үед тулгарав. Ийм автомашиныг япончууд хийж чадвал коммунизмын тархалтыг Орос, Хятадын хилээс давуулахгүй барихыг чармайж байсан америк цэргүүд ч Ази даяар хөл дүүжлэх унаагаа ойрхоноос олчих тооцоо байсан юм. Энэ захиалгыг Тойота компани хүлээн авлаа. Toйотагийн автомашины үйлдвэр нь 1935 онд нэхмэлийн суурь машины Тойода үйлдвэрийн салбар болон үүсч ердөө жилийн дараа анхныхаа ачааны машиныг бүтээгээд, бүр 4 ширхэгийг Хятад руу экспортолж амжсан түүхтэй. Шинэ машины нэр нь Toyota Jeep BJ байсан бөгөөд "Jeep” гэдэг нь тухайн үед бартаа туулагчийн бэлгэдэл болж байсан америкийн алдарт Willis Jeep машины нэрний хэсэг, харин BJ нь "B” төрлийн хөдөлгүүртэйг нь илтгэж байв. Жиип хэмээх нэр томъео эндээс л үүдэлтэй хэрэг. 1953 онд 298 ширхэгээр үйлдвэрлэгдэж гараагаа эхэлсэн шинэ машиныг зөвхөн цагдаа, хүчнийхэн төдийгүй хөдөө аж ахуй, эрчим хүчнийхэн захиалж эхэллээ. BJ жиип нь 1947 оны SB загварын ачааны автомашинд суурилж бүтээгдсэн учраас тэнхлэг хоорондын зай нь сонгодог Виллис жиипнээс 200 мм-ээр урт болж, 3386 куб см-ийн багтаамжтай, цуваа 6 цилиндр бүхий бензин хөдөлгүүрээр гангарч байв. 1937 онд бүтээгдсэн 82 морины хүчтэй энэ хөдөлгүүрийг өмнө нь 4 тоннын ачааны машинд ашиглаж байсан учир зүтгэх хүч нь дэндүү хангалттай байлаа. Том оврын машины эд ангийг ашигласан учраас BJ загвар нь бат бөх, найдлагатай болж, давхар хөтөлөгчтэй жижиг тэрэгний зах зээлд төрөл бүрийн зориулалтаар амжилттай борлогдох хандлагатай болжээ. Гэтэл 1954 Виллис компани барааны тэмдэгтийн гомдол гаргаж, анх бүтээсэн эрхийн дагуу Jeep нэрээ булаацалдав. Үүний хариуд Тойотагийн технологийн захирал Ханжи Умера машинаа "Лэнд Круизер” хэмээн нэрлэх санал гаргаж түүнийгээ ч дор нь хэрэгжүүлж орхижээ. Ийнхүү америкчууд автын зах зээлийн бялуун дахь томхон хэсгээ алдаж эхэлсэн байснаа төд удалгүй бүрэн булаалгах сууриа тавьсан хэрэг. Харин BJ жиип нэрээ төдийгүй чанараа шинэчлэсээр дэлхийг байлдан дагуулах их аялалаа эхэлжээ. "Лэнд Круизер” хэмээх нэр нь англиар "газрын крейсер” буюу "газрын байлдааны хөлөг онгоц” гэсэн үг бөгөөд яруу алдарт хагас зууны түүхийг нь суу алдрын төгс аялал гэхээс өөр аргагүй билээ. Энэ харин түүхийн дараагийн хуудас юм.
 
ЯЛАЛТ ӨӨД 4-ӨӨРӨӨ Land Cruiser BJ 20-30 (1955-1960) 1956 онд Тойота компани гадаад зах зээлд зориулсан Лэнд Круизэр гаргах стратегийн шийдвэр гаргалаа. Нэгэнт Виллис Жип болон Лэнд Ровер маркуудтай өрсөлдөх чадвартай нь нотлогдсон учраас машинаа зах зээлд нэвтрүүлэх түрэмгий бодлогыг Тойотагийнхан амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд үндсэндээ Лэнд Круизерийн довтолгоо Тойотагийн бусад суудлын машинд дэлхийн зах зээлийг нээж өгсөн юм. Шинэ "20” сери нь шинэ хэв маяг, тав тухыг өөртөө шингээж, бүхээгийн гадна хэлбэрт нь илүү зөөлөн шугамууд ноелж эхэллээ. Энэ үед бүтээгдсэн дизайны зарчим нь "40” серийн тэрэгнүүдэд өвлөгдөж, 29 жил огт өөрчлөгдөөгүй билээ. Энэ үед зарим загваруудад "F” төрлийн хөдөлгүүрүүд тавигдаж эхэлснээр FJ 20-иос FJ 29 хүртэлх нийт 10 загвар гарчээ. Чухам энэ серээс эхэлсэн "FJ” хэмээх тэмдэглэгээ өнөөгийн ганган "FJ Cruizer” машины нэрний өвөг нь бөгөөд харин хэлбэр нь өөрийн эрхгүй алдарт Лэнд Круизэр 40 серийг санагдуулдаг билээ. Land Cruiser FJ 40 (1960-1984) 1960 онд гарсан 40 серийн Ланд том хувьслыг авчирсан юм. Хэлбэрийн өөрчлөлт бага ч технологи шинэчлэгдэж, угсралт боловсронгуй болсноор үйлдвэрлэлийн хэмжээ эрс нэмэгджээ. Энэ сериэс эхлэн хурдны хайрцагт хүндрүүлэгч эгнээ нэмсэн нь ачаалал ихтэйгээр хүнд нөхцөлд ажиллах чадвар нь дээшиллээ. Хөдөлгүүрийн хувьд 105 моринд хүрээд байсан хүчин чадал энэ үед 130 болж нэмэгдсэн юм. 40 серийг богино, дунд, урт дугуйн суурьтай хийхийн зэрэгцээ фургон хэлбэрийн болон пикап гэсэн загвараар гаргаж байлаа. 40 серийн загваруудад кузовын арын буланд шил хийсэн нь үзэгдэх орчныг нэмээд зогсохгүй энэ загварын өвөрмөц төрх нь болж тун олон автомашин сонирхогчийн сэтгэлийг ховсдсон юм. Land Cruiser FJ 55 (1967-1979) Давхар хөтлөгчтэй машин зөвхөн газар уснаа явагч байх төдийгүй хүн болон ачааг төвөггүй тээвэрлэж чаддаг байхыг цаг үе шаардаж эхэллээ. Ийнхүү багтаамж сайтай жиипүүд төрөн гарсны нэг нь Land Cruiser FJ 55. Төрх нь хэвээрээ үлдсэн ч дугуйн суурь нь 2700 мм болж уртсан, бүхээг нь томрон, ая тухын хувьд хөнгөн тэрэгтэй дүйцэхүйц болсон нь өнөөгийн бидний жиип гэж ойлгодог машины бүхий л шинжийг агуулсан автомашин төрсөн хэрэг. Ажилд ч, амралтанд ч хэрэглэгдэх энэ тэргийг Америкт 130 км цагийн хурдтай давхиж, Австралийн цөлд аялахдаа харин бат бөх байхаар тооцож хийжээ. Моторын багтаамж 4300-д хүрч, морь нь 140 болохын зэрэгцээ, хурдны хайрцаг 4 шаттай, хамар бөмбөгөр болж, дохионы гэрэл их гэрэлдээ багтсан зэрэг ирээдүйн их өөрчлөлтийн эхлэлийг агуулж байв. Мөн лонжерон нь бүхэлдээ хайрцагласан зүсэлттэй битүү раамнаас бүтэх болж эд ангиудыг хооронд нь урьдынх шиг тавлаж биш гагнаж хийх болсон Ландын нугаршгүй төгс лонжероны өвөг болов. Land Cruiser FJ 60 (1980-1989) Хөнгөн тэрэг шиг ая тухтай салон, багтаамжтай бүхээг… Америкийн бартаа туулагч нартай өрсөлдөхөд ийм л зүйл хэрэгтэй байсан учраас Тойотагийнхан 1980 оны 8 сард 60 серийн Лэнд Круизэрийг төрүүллээ. Хэмжээ нь томрохыг тооцож бага зэрэг өөрчилсөн раамыг өмнөх 55 сериэс авахдаа, мөн түүний "үхэшгүй” үл хамаарах нуман тэнхлэгийг өвлөсөн юм. Хамгийн гол нь урт бүхээгтэй атлаа, ашиглалтын өртөг бага дизель хөдөлгүүртэй жиип нэхэж байсан зах зээлийн хэрэгцээнд энэ тэргийг зориулжээ. Ланд 60 3955 багтаамжтай, 155 морины 6 цилиндртэй хүчирхэг дизель хөдөлгүүрийг өвөртөлж, анхны автомат коробтой япон жиип болсон төдийгүй 1985 оноос турботой хувилбар зах зээлд гарав. Улмаар дөрвөлжин их гэрэл дугуй болж, өндөр таазтай кузов, цахилгаан удирдлага бүхий люк, тольтой босноор 40 сериэс хойш анх удаа өөрчлөгдсөн кузовтэйгээ цуг ирээдүйн 80, 100 серийн суурийг тавьлаа. Land Cruiser FJ 70 (1984-1996) "Лэнд Круизерийн домогт бат бөх чанарыг хадгалах”… Чухам энэ зорилгоор шинэ серид өмнөх шат хэлбэрийн раам бүхий бүтэц, тал эллипсэн нумыг хадгалахын зэрэгцээ бүхээгний зузааныг 1 мм-ээр нэмэгдүүлжээ. Хэдийгээр энэ цаг үед өрсөлдөөнд голчлон 60 сери оролцож, улмаар 80, 100 болохын төлөө тэмцэж байсан ч 70 серид хэд хэдэн шинэчлэл бий. Алдарт 1HZ дизель мотор энд л тавигдаж, "Prado” хэмээх нэр энэ сериэс л төржээ. Prado бол Ландуудын эгнээнд дунд ангиллын жиип орж ирснийг зарласан анхын хараацай байлаа.
Эх сурвалж:Мэдээлэл.МН


Category: Мэдээ | Views: 1748 | Added by: Amadu | Rating: 1.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Хэрэглэгчийн хэсэг

Тавтай морил Зочин

Menu

Авто машин худалдаа Сэлбэг худалдаа Drift тэмцээн уралдаан Мэдээ шинэ содон Дуу клип

Санал асуулга

Та Cs тоголвол аль буугаар бууддаг вэ ?
Нийт санал өгсөн: 135

Цаг агаар