Clock Drift Zone DrifT Zone

DriftZone

Amgaa

(976) 99602374
(976) 99132967

Монголын авто машин сонирхогчдын цахим сайт

Монголын авто машин сонирхогчдын цахим сайт та бидэнтэй холбогдохыг хүсвэл дээрх утсаар холбоо баринуу. Эсвэл дэлгэрэнгүй дарж бидний тухай мэдэх боломжтой.

Дэлгэрэнгүй

Car
Car1
Car2
Эхлэл »  Ниссан инженер зөвлөж байна
6:54 PM
Ниссан инженер зөвлөж байна



    Хүйтний улирал хаяанд ирсэн намрын энэ өдрүүдэд автомашины хэвийн ажиллагааг хангах, элэгдэл, эвдрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Ниссан хүлэгтээ хэрхэн анхаарал, халамж тавихыг таны үнэнч туслах Ниссан Инженер зөвлөж байна.


АВТОМАШИНЫ АШИГЛАЛТ

1. Хөдөлгүүр



- Тос, тосны шүүр. Хөдөлгүүрийн тос, тосыг 5000км тутамд солих шаардлагатай. Цаг агаарын өөрчлөлт, халуун хүйтний улиралын ялгаа эрс их байдаг Монгол орны нөхцөлд автомашинд тухайн улирлын зориулалттай стандартын шаардлага хангасан тосыг хэрэглэдэг. Өвлийн тос шингэн байна. Шингэн тос нь хүйтний улиралд царцалт багатай байдгаараа давуу талтай юм. Өвлийн улиралд аль болох сайн тосны шүүр хэрэглэх хэрэгтэй. Тосны шүүрэн дээр элдэв бохирдол хуримтлагдсан байх тул хөдөлгүүрийн тостой хамт зайлшгүй солих шаардлагатай.

- Хөргөлтийн шингэн. Хөргөлийн шингэн нь -30-40 0С-т шингэн төлөвөө алдахгүй байх шаардлагатай. Хөргөлтийн шингэнийг худалдаж авахдаа савны гадаргуу дээр бичигдсэн заавар, тодорхойлолтыг сайтар шалгах хэрэгтэй.

- Шатахууны шүүр, тунгаагуур. Зуны улирал мэдээж бороо хур элбэгтэй, гол ус туулах нь элбэг байдаг. Иймд шатахууны шүүр, тунгаагуурыг шалгах шаардлагатай . Устай шатахуун орсон байх магадлалтай.

- Очлуур (свеча). Аль нэг очлуур ажиллахгүй буюу дутуу ажиллаж байгаа нөхцөлд хөдөлгүүрт догол үүсч, асахгүй байх, шатахуун зарцуулалт нэмэгддэг. Хөдөлгүүрийг жигд ажиллуулахын тулд доголдсон свечаг солих шаардлагатай. Иймд хүйтний улиралд зориулж очлууруудын жигд ажиллагааг шалгах хэрэгтэй.

- Агаарын шүүр. Зуны улирлын онцлогт тоосжилт ихтэй байдаг. Зуны улиралд хөдөө гадаа агаарт зугаалах гэх зэргээр шороон замаар зорчих нь элбэг тул автомашины агаарын шүүр бохирдсон байдаг.

- Асаалтын системийн компьютер оношлогоо. Хүйтний улиралд хөдөлгүүрийн мэдрэгчүүдийн хэвийн ажиллагааг хангах үүднээс шалгуулах хэрэгтэй.

2. Хүч дамжуулах анги



- Кроп (Хурдын хайрцаг) редуктор. Хурдын хайрцагт ус орсон эсэхийг шалгуулах. Хэрэв ус орсон тохиолдолд тослох чанарыг бууруулж элэгдлийг түргэсгэдэг. Иймд инженерээр шалгуулах хэрэгтэй.

3. Явах эд анги



- Дугуй. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хальтаргаа, гулгаанаас болгоомжлох үүднээс барьцалдах чадвар бүхий хээтэй өвлийн дугуйг ашиглахыг зөвлөж байна.

4. Жолооны механизм



- Шингэн. Автомашины тогтворжилтыг хангаж, зорчих чигийг удирдан залах үүрэгтэй. Шингэнд бохирдолт хурдан явагдаж байдаг. Шалгах хэрэгтэй.

- Тэнхлэг тохиргоо. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой. Шалгуулах хэрэгтэй.

5. Тоормосны систем



- Наклад, идэвхжил, битүүмжлэл. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой. Шалгаж, мэдэрч байх нь зүйтэй.

6. Цахилгаан тоноглол



- Гадна болон доторх гэрэлтүүлэх хэрэгсэл. Хүйтний улиралд өдөр богиносч, цахилгаан хэрэглээ ихэсдэг нь ойлгомжтой. Джанамыг шалгавал илүүдэхгүй болов уу.

- Аккумлятор. Хүйтний улирлын анхаарах шаардлагатай эд ангиудын нэг. Өвлийн улирал цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Аккумлятор сайн байх шаардлагатай.


ЖОЛООЧИЙН ТУХТАЙ БАЙДАЛ

- Кондейшн ба халаагуур. Хөдөлгүүрийг бүрэн халааж, шилний цанг арилгаж хөдөлгөөнд оролцох


АВТОМАШИНЫГ АСААХ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ

- Бензин хөдөлгүүр. Хүйтны улиралд гадаа удаан хугацаагаар орхисон буюу хүйтэн гражид хоносон автомашины хөдөлгүүр царцсан байдаг. Царцсан автомашиныг асаангуут, замын хөдөлгөөнд оролцох нь автомашины хөдөлгүүр, явах эд ангид болон замын хөдөлгөөнд хэвийн оролцоход туйлын сөрөг нөлөөтэй. Царцсан хөдөлгүүр асаах үед моторын эргэлт 1500с/удаа эргэдэг. Асаах үед хөдөлгүүрт ачаалал өгөлгүйгээр моторын эргэлтийг 800с/удаа болтол нь нормалдаж буюу халаасны дараа хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр хөдөлгүүр, хүч дамжуулах болон явах эд ангийн тос, шингэн ажлын горимд бэлтгэгдсэн байна.

- Дизель хөдөлгүүр. Энэ төрлийн хөдөлгүүртэй автомашиныг хүйтний нөхцөлд асаахдаа хянах самбар дээрх халаагчийн гэрэл -ийг хэд хэдэн удаа асааж унтраасны дараа, эг гэрэл унтарсны дараа асаалтын түлхүүрээр хөдөлгүүрийг асаана. Хөдөлгүүрийг асаасны дараа моторын эргэлтийг тогтмол 1500с/удаа заалтанд 5минут орчим барина. Дизель хөдөлгүүрийн энэхүү manual үйлдлийг хийхгүй бол хөдөлгүүр өөрөөрөө ажиллаж, хүйтэн паараар автомашиныг хөлдөөх эрсдэлтэй байдаг.

Ниссаны инженерийн зөвлөсний дагуу та автомашинаа өөрийн биеэр үзэж шалгаарай гэж МОННИС - ийн инженерийн зөвлөж байна.
Category: Мэдээ | Views: 5009 | Added by: Amadu | Rating: 3.5/2
Total comments: 6

Бичсэн: nuudelchin
0

Chanriin unelgee gejaagashd
Хэзээ бичсэн: 2010-10-16 [Мэдээ]

Бичсэн: Amadu
0

NISSAN PATHFINDER minii like car hah
Хэзээ бичсэн: 2010-10-18 [Мэдээ]

Бичсэн: Amadu
0

ugui l dee yg zovhon nissan gesen ug bish l dee. MONNIS iin injeneriin zovolgoo bgaa yum
Хэзээ бичсэн: 2010-10-15 [Мэдээ]

0

Hugshuun Tegeed eniig zuvhun nissand l uu
Хэзээ бичсэн: 2010-10-14 [Мэдээ]

Бичсэн: Amadu
0

NISSAN gej
Хэзээ бичсэн: 2010-10-14 [Мэдээ]

0

nice ain
Хэзээ бичсэн: 2010-10-14 [Мэдээ]
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Хэрэглэгчийн хэсэг

Тавтай морил Зочин

Menu

Авто машин худалдаа Сэлбэг худалдаа Drift тэмцээн уралдаан Мэдээ шинэ содон Дуу клип

Санал асуулга

Та Cs тоголвол аль буугаар бууддаг вэ ?
Нийт санал өгсөн: 135

Цаг агаар