Toyota фирм нь үйлдвэрлэж байгаа хөдөлгүүрийн жинг бууруулах талаар тусгайлан анхаарсан бөгөөд
хөдөлгүүрийн блокны жинг 14кг - аар багасгаж 40кг,
тахир гол нь 21.8кг - аас 15.4кг,
поршень 2.7кг - аас 1.9кг хүртэл тус тус жинг нь багасгасан байна. Жин багассан тохиолдол нь хөдөлгүүрийн эд ангиудын бат чанарт нөлөөлөхгүй ба хөдөлгүүрийн эд ангиудын жинг бууруулсан нь хөдөлгөөнт эд ангиудад үүсэх үрэлтийн хүч, мөн тэдгээр үүсэх энерцийн хүчний ачааллбн хэмжээг багасгах боломж ойлгосон байна.
Хийцийн өөрчлөлтийг хийхдээ уламжлалын дагуу агаарын солилцооны системд ихээхэн өөрчлөлт хийгдсэн байна. Хий солилцох процессыг сайжруулах зорилгоор нэг цилиндрт дөрвөн клапан байрлуулсан байна. Клапангийн ажиллагааг гавлын таган дээр байрлах 2 нударган гол удирдана. Асаалтын очлуурыг шахалтын хөндийн голд байрлуулсан. Цилиндр бүрт түлшийг цацах системийг /форсунк/ хэрэглэсэн ажлын холимогийн шаталтын хурдыг нэмэгдүүлсэн байна. Түлш цацах зориултаар хоёр нүхтэй форсункыг ашигласан ба асаалтын очлуурын эдэлгээний хугацааг нэмэгдүүлэх зорилгоор очлуурын электродуудыг тусгай бодисоор бүрсэн. Тахир голын эргэлт өндөр байх тохиолдолд хөдөлгүүрийн ажиллагааны үзүүлэлтийг сайжруулах зорилгоор Toyota фирмийн мэргэжилтнүүд оруулах хоолойд агаарын эсэргүүцлийг хэмжиж өөрчилдөг "
T-VIS" системийг боловсруулж энэ энэ загварын хөдөлгүүрт суурилуулсан байна.
Энэ системийг ашигласнаар тахир голын дундаж эргэлтийн үед хөдөлгүүрийн цилиндр дүүргэлт 17 хувиар нэмэгдсэн байна. Мөн
1G-GZEU ба
1G-GTEU загварын хөдөлгүүрүүд нь хийн үлээлтийн систем, детонацын хоёр датчик контактгүй асаалтын системээр тоноглогдсон.
1G-GZEU загварын хөдөлгүүрт агаар үлээх систем нь
Roots төрлийн компрессортой бөгөөд түүний эргэлтийг механикаар буюу цахилгаан соронзон муфтээр дамжуулна.
Компрессорын дотор ротор нь тусгай давирхайгаар бүрэгдсэн бөгөөд энэ нь компрессорын дундаж эргэлтийн үед түүний ашигт үйлийн коэффициентийг нэмэгдүүлсэн байна. Хийн үлээх компрессорын ажиллагаа үр ашиггүй болох үед автомат систем ажилд орж компрессорын эргэлтийг зогсооно.
1G-GTEU загварын хөдөлгүүрийн үлээлтийн систем нь Toyota фирмийн
CT12 маркын хоёр компрессороор тоноглогджээ.
Мөн энэ систем нь үлээж байгаа агаарыг хөргөх онцлогтой болно. Хийн компрессор нь хөдөлгүүрийн урд ба хойд талд байрлах ба эхний компрессор нь 1,2,3 дугаар цилиндрт, хоёр дахь компрессор нь 4,5,6 дугаар цилиндрүүдэд тус тус хийг үлээж оруулдаг.
Хөдөлгүүрт орох агаарыг хөргөх үүргийг бага эсэргүүцэлтэй дулаан солилцуулагч гүйцэтгэнэ. Энгийн механик хий үлээлтийн системтэй харьцуулахад хөдөлгүүрт орох хийг хөргөж оруулах үлээлтийн систем нь хөдөлгүүрийн шатахуун зарцуулалтыг 5-7 хувиар бууруулсан байна.