Clock Drift Zone DrifT Zone

DriftZone

Amgaa

(976) 99602374
(976) 99132967

Монголын авто машин сонирхогчдын цахим сайт

Монголын авто машин сонирхогчдын цахим сайт та бидэнтэй холбогдохыг хүсвэл дээрх утсаар холбоо баринуу. Эсвэл дэлгэрэнгүй дарж бидний тухай мэдэх боломжтой.

Дэлгэрэнгүй

Car
Car1
Car2
Эхлэл »  VVT-i технологийн тухай
9:06 AM
VVT-i технологийн тухай
VVT-i гэдэг нь Variable Valve Timing with intelligence гэсэн үг юм байна. Монголчилбол Хавхлагийг ухаалгаар удирдах гэж ойлгож болох байх. Энэ бол ойролцоо орчуулга гэдгийг сануулъя.

Энэ технологийг Toyota боловсруулсан бөгөөд BMW-ийн VANOS гэдэг технологитой их төстэй юм. Үндсэндээ хавхлагийн нээх хаах цаг хугацааг удирддаг байна.

1991 онд Toyota нь VVT гэдэг технологи хөгжүүлсэн бөгөөд энэ нь цилиндр болгондоо 5 хавхлагтай 4A-GE хөдөлгүүрт зориулсан байсан боловч нэг их удалгүй VVT-i болгож өөрчилсөн байна.

1996 оноос эхлэн энэхүү технологи бүхий моторыг туршиж эхэлсэн бөгөөд зарим маркийн машинуудад суурилуулсан. Гол ажиллагаа нь сорох хавхлаг ба camshaft (хуваарилалтын бул) харилцан ажиллагааны хугацааг ухаалгаар тохируулдаг бололтой.
Хөдөлгүүрийн тосны даралт нь хуваарилалтын булны байрлалтай хамааралтайгаар байдаг юмуу даа.

Түүнчлэн Honda бас i-VTEC гэдэг төстэй технологитой гэдгийг сануулъя.

Ер нь бол хөдөлгүүр боловсруулагчид өмнө зохиосон байсан хөдөлгүүрийнхээ чадлыг дараах байдлаар нэмэгдүүлж чадна гэдгээ мэддэг байжээ. Энэ бол exhaust (гаргах хавхлаг) хавхлагийг хаагдахаас ялигүй өмнөхөн оруулах хавхлагийг яг тодорхой нөхцөлд нээснээр хэрэгжих юм.

Гол шалтгаан нь цилиндр доторх агаар болоод шатахууны холилдож нийлэх хугацааг нэмэгдүүлэх явдал юм л даа. Мэдээж шатахуун маань өмнөхөөсөө илүү хугацааны өмнө агаартай буюу хүчилтөрөгчтэй нийлснээр улам сайн шатна л гэсэн үг. 
Харин жирийн хөдөлгүүрийн хувьд энэхүү оруулах гаргах хавхлаг нь яг адил цагт нээгддэг байна. Үүнийг valve overlap гэж нэрлэдэг бөгөөд монголчилбол давхацсан хавхлагууд гэж болох юм. Түүнчлэн энэхүү valve overlap хугацаа нь яг тогтмол байдаг.

Valve overlap хугацаа яг тогтмол байх үед хөдөлгүүрийн чадлыг нэмэх үед дараах хүсмээргүй үр дүн гарч ирдэг байна.

  1. Шатахууныг илүү зарцуулна. Хүчтэй хааз өгөх үед цилиндр рүү орсон нэмэгдэл шатахуун нь агаартай холилдож амждаггүй тул шаталгүйгээр урсан, хаягдал болдог. Тун харамсалтай явдал.
  2. Хүчтэй халалт үүсэж, хөдөлгүүрийн элэгдлийг богиносгодог.
  3. Моторын хүч үнэндээ ихэсдэггүй.    
Тэгэхээр Variable valve timing нь энэхүү overlap хугацааг багасгаж, зохицуулахад оршдог ажээ. Үүнийг компьютерийн тусламжтайгаар хийдэг. Хавхлагийн хугацаа, overlap-ийн хамгийн тохиромжтой байдлаар зохицуулах нь амаргүй гэдэг нь ойлгомжтой.

moto_zuvluguu_vvti_04Ингээд эцсийн дүндээ VVT-i мотор нь бага шатахуун хэрэглэж, байгаль орчинд хорт утаа бага ялгаруулдаг боловч хөдөлгүүрийн чадлыг нилээд их нэмэгдүүлж чадсан байна.

Тэгэхээр хамгийн арын i үсэг буюу intelligent гэдэг нь л хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл ухаалаг гэсэн үг л дээ. Цилиндр дотор болж байгаа үйл явдлыг ухаалгаар удирддаг байх нь байна шүү дээ.

Харин 1998 онд Dual VVT-i технологи боловсруулагдсан бөгөөд анхлан RS200 Altezza машины 3S-GE хөдөлгүүрт тавьжээ. Dual гэхээрээ оруулах болон гаргах хавхлагийг зэрэг удирддаг байна.


moto_zuvluguu_vvti_05Түүнчлэн Dual VVT-i хөдөлгүүрийг Toyota-ийн шинэчлэгдэж гарсан шинэ үеийн V6 хөдөлгүүрт тавьж эхэлжээ. Ийм хөдөлгүүрийг та Avalon, Rav4, Camry (америк), Aurion (австрали), японд зарагддаг нилээд хэдэн загваруудад харж болно. Харин жижиг тэргээс Toyota Corolla (1.6 dual VVT-I 124bhp) машинд бий.

Ингээд сүүлийн жилүүдэд их элбэг болсон тул та нэг их зоволгүйгээр энд тэнд харж болох ажээ.


Views: 3056 | Added by: marMaduke | Rating: 0.0/0
Total comments: 2

0

baihgui l bn gologoo
Хэзээ бичсэн: 2014-09-02 [Мэдээ]

0

Tuvshuu gulug baina uu end
Хэзээ бичсэн: 2010-10-09 [Мэдээ]
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Хэрэглэгчийн хэсэг

Тавтай морил Зочин

Menu

Авто машин худалдаа Сэлбэг худалдаа Drift тэмцээн уралдаан Мэдээ шинэ содон Дуу клип

Санал асуулга

Та Cs тоголвол аль буугаар бууддаг вэ ?
Нийт санал өгсөн: 135

Цаг агаар