Clock Drift Zone DrifT Zone

DriftZone

Amgaa

(976) 99602374
(976) 99132967

Монголын авто машин сонирхогчдын цахим сайт

Монголын авто машин сонирхогчдын цахим сайт та бидэнтэй холбогдохыг хүсвэл дээрх утсаар холбоо баринуу. Эсвэл дэлгэрэнгүй дарж бидний тухай мэдэх боломжтой.

Дэлгэрэнгүй

Car
Car1
Car2
Эхлэл »  Xөдөлгүүрийн согог
4:57 PM
Xөдөлгүүрийн согог
Клапангийн зай хэвийн бус байх: Клапанг хоногт нягт суулгахын тулд температурын зай хэрэгтэй. Клапангийн зай тохироогүй бол хөдөлгүүр хүчээ алдах буюу клапанд цохио орно. Бага зайтай байвал клапан халж хий алдалт их болно. Дамнуургыг (штанг) гараараа хольхиулж үзэхэд чухам аль клапанд зай байхгүй байгааг мэдэж болно.



Ингэж үзэхэд хувиарлах горын аль ч байрлалд дамнуурга хялбархан хөдөлж байвал зай бага байгаа хэрэг юм. Хөдөлгүүрийн хийх онцлогоос болж түүний тохируулга харилцан адилгүй. Клапангийн тагийг аваад 1-р цилиндрийн поршинг дээд туйлын цэгт тавина. (шахах ээлж) Энэ үед 1-р цилиндрийн оруулах, гаргах клапан хаалттай байна. Клапангийн шилбэ дамнуурга 2-ын хооронд багавтар зай байх бөгөөд түүнийг тэмтрүүлээр (щуп) шалгана.



Поршингийн бүс элэгдэх: Поршинд тос, хийн бүс байдаг. Энэ нь цилиндр поршингийн хоорондох зайг багасгахын тулд хийн бүс, шатаах хөндийд тос нэвчиж орохийг хориглож тосны бүсийг тавина. Энэ бүсийн элэгдлийг тосны зарцуулалт ихсэх хөдөлгүүрийн утааны хаялт, хүч алдалт металын дуу цохио гарч байгаагаар тодорхойлж болно. Поршингийн бүс хугацаанаас өмнө элэгдэх явдал нь хөдөлгүүрийн чанар муутай тосоор, хэт баяжсан холимгоор ажилласанаас болдог. Шахах ээлжийн эцэст даралт буурч байгаа нь бүс элэгдсэнийг гэрчилнэ. Цилиндрийн шахалтаар үүссэн даралтыг компрессометрээр шалгана. Шалгахын тулд хөдөлгүүрийг халаагаад бүх бялтаа сугалан авна.Тэгээд компрессометрээ гараараа бариад тахир голыг 6-8 удаа стартерээр эргүүлнэ. Ингэхэд цилиндрийн доторх хамгийн их даралтыг компрессометр заана. Энэ мэтээр бусад даралтыг хэмжинэ. Харин компрессометрт байгаа даралтыг хэмжихийн өмнө гаргах хэрэгтэй.



Яндан бөглөрөх: Яндан бөглөрсөн байхад хөдөлгүүр хүчээ алддаг. Түүнээс гадна утааны яндангийн холбоосоор хий алдвал кабинд утаа манарна. Хөдөлгүүр баяжсан холимгоор ажиллахад түлш бүрэн шатахгүй буюу дутуу шатсан хий цилиндрээс гарахдаа яндангын хананд тортог суулгана. Янданг гадна нь цохиж үзэхэд металын дуу гарч байвал цэвэр, бохирдсон бол бүдэг дуутай байна. Янданг цэвэрлэхдээ авто машинаас салгаж авах хэрэггүй, харин механик холимог, тортгийг шатааж арилгахад хүрвэл дуу намжаагчийг авч цэвэрлэнэ. Бохирдсон яндантай үед хөдөлгүүр ажиллавал холимог хэт шатах хөдөлгүүр хүчээ алдлах, элэгдэл түргэсдэг юм.



Поршингийн хурууны элэгдэл: Поршингийн хуруу шатуны толгойн поршингийн багалзуурын хоорондох зай ихэсэнээс металын цохиотой дуу гарна. Энэ гэмтэл илэрвэл поршин түүний цөн хурууг солих хэрэгтэй.



Хувиарлах арааг зөв тавиагүй бол: Тахир голоос дамжиж ирэх эргэлт нь хувиарлах арааны тусламжаар явагдана. Иймд поршингийн байрлалаас хамаарч клапан тухайн үедээ нээгдэж хаагдаж байх нь тодорхой дараалалтай байдаг.Үүнээс шалтгаалж хувиарлах арааг угсрахдаа түүнд гаргасан тэмдгээр тохируулна.Үүний тохируулж угсраагүй бол хөдөлгүүр хүчээ алдах карбюратор бөглөрч байгаа байдал гарах, хөдөлгүүр халах зэрэг үзэгдэл үүснэ.Угсарсан эсэхийг шалгахдаа хувиарлах арааны тагийг авч 2 тэмдэг тохирсоныг үзэх хэрэгтэй.



Хөдөлгөөний үед хөдөлгүүр гэнэт унтрах шалтгаан, оч үгүй болох: Ажиллаж байгаа хөдөлгүүр гэнэт унтрах шалтгааны нэг нь оч тасарсанаас болно. Иймд юуны өмнө өндөр хүчдэлийн голын утасыг их биеэс 8-10мм зайнд барьж богино холбоо үүсгээд тахир голыг эргүүлэх буюу таслагчын контактыг гараараа салагж нийлүүлж үзнэ. Ингэхэд утас их биеийн хооронд оч гарах ёстой. Хэрэв оч гарахгүй бол гэмтлийн шалтгааныг олж тогтооно.
Түлш дамжихгүй бол: Энэ нь түлш дамжуулах хоолойны холбоос мултарч салах, бензин дууссан байх гэх мэт олон төрлийн шалтгаанаас нөлөөлнө. Хөдөлгүүр гэнэт унтарчихвал түлшний хөөрөг, түлш дамжуулах хоолойгоо шалгах, тунгаагуурын шүүр бохирдсон эсэхийг юуны өмнө ажиглаж үзнэ. Ер нь түлшний системийг дараалан үзэх хэрэгтэй.
Хувиарлах голын арааны шүд хугарах Хувиарлах гол гацсанаас түүний шүд хугардаг бөгөөд үүнийг тахир голыг гараар эргүүлж үзхэд мэдэгдэнэ. Тахир голыг зөөлөн бөгөөд тэнцүү хүчээр эргүүлхэд хугарсан шүдний үеийн клапан хаалттай байна. Иймд гэмтсэн арааг солихийн өмнө хувиарлах голынхоо гацааг гаргана. Арааг сольж, тавиад тахир гол, хувиарлах гол 2-ын арааны тэмдэгийг яг тохируулах хэрэгтэй.
Түлш дамжуулах хоолойгоор түлш гоожих: Түлшний зарцуулалт ихсэх явдал дамжуулах хоолойн холбоос суларч түлш гоожиж үрэгдсэнээс нилээд нөлөөлнө. Иймд суларсан, цоорсон хэсгийг тухайн үед нь засаад бензинийхээ зарцуулалтыг шалгаж үзэх хэргэтэй.
Карбюраторын хөвүүрийн аяганы түлшний түвшин хэмжээндээ хүрэхгүй болох: Хөвүүрийн аяганд байгаа түлш зохих хэмжээндээ байж хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг хангах шаардлагатай шатах холимгийг бүрдүүлж өгдөг.Ийм шатах холимог карбюраторын цацруулгын түвшингээс 1-1.5мм дутуу байдаг. Түвшингээс илүүдсэн түлш цацруулагчаар гоожиж түлшний зарцуулалтыг эрс нэмэгдүүлдэг. Түвшин багасвал шатах холимог ядуурч удаан шатаад хөдөлгүүрийн чадал алдагдаж, хөдөлгүүр халж эхлэнэ. Ийм үед голчлон хүнд араагаараа явдаг бөгөөд хөдөлгүүр хүчээ авахаа байлаа гэж ярьдаг. Хөвүүрийн аяга дахь түлшний түвшинг тодорхойлох арга нь карбюраторын хийцээс хамаарна.
Клапангийн хоорондох зай ихдэх: Энэ үед клапангын шилбэ, түлхэгчийн хооронд металын дуу хангинана. Дээрээ байрлалтай клапангийн дуу нь түүний шилбэ, дамнуургын хошууны хооронд дуулдах бөгөөд клапангийн механизмийн бага эргэлтэнд сайн сонсогдоно.



Цилиндр, поршингийн элэгдэл: Цилиндр поршингийн элэгдэл нь ихэссэнээс болж поршин дээд туйлын цэгээс доод туйлын цэг рүү явах үедээ хоржигносон зөөлөн дуу гаргана. Элэгдлийн дууг чагнуураар сонсож мэднэ.
Карбюраторын хөвүүрийн хөндий дэх түлшний түвшин буурах : Шатах холимгийн найрлага зөв байвал хөвүүрийн хөндий дэх түлшний түвшин хэвийн байж чадна. Түвшин буурвал түлш хэт ядуурч хөдөлгүүр халах, түлшний зарцуулалт ихсэх, хөдөлгүүрийн хүч буурна. Түвшин буурах нь түүний тохируулгыг буруу тавьснаас нөлөөлнө. Карбюраторт К-82М, К-84М, К-84МИ, К-88 ын түлшний түвшинг хөдөлгүүрийн сул ажилгааны үед хянах нүхний бөглөөг авч шалгана. Зөв тохирсон бол түлш тэр нүхээр харагдаж, гоожихгүй байна карбюратор К-22-ын хөвүүр, тулгуур механизм нь эвдрээгүй байвал хөвүүрийн хөндий түвшинг тохируулахдаа хөндлөвчийг сөрдийлгөж өгнө.



Хөдөлгүүр хүйтэн байх: Хүйтэн хөдөлгүүр ажилах үедээ карбюратороор бууддаг бөгөөд энэ нь түлш дутуу ууршиж, шатах холимог муу бүрэлдсэнээс болдог. Үүнээс шатах холимог ядуурч хөдөлгүүр асахгүй болдог. Хүйтэн хөдөлгүүрийг асаахын өмнө шатах холимгийг тохирсон хэмжээгээр баяжуулах буюу халуун усаар хөдөлгүүрээ халааж өгвөл амархан асдаг.



Карбюратор бохирдох: Авто машиныг өвөл зуны улиралд бэлтгэхдээ карбюраторыг бүрэн задалж түүний бүх эд ангийг бензинээр угааж, жиклерийн нүхийг даралттай хийгээр үлээлгэнэ. Буцааж угсрахдаа түүний нитрийг сайн шалгах хэрэгтэй.
Category: Мэдээ | Views: 4788 | Added by: Amadu | Rating: 3.5/2
Total comments: 4

0

ene ih goe ym bn oor tehnikiin goe vzvvltvvd bhgvi l bh l daa
Хэзээ бичсэн: 2011-12-23 [Мэдээ]

0

Клапангын зай тохируулахдаа 1-р цилиндрийг дээд туйлын цэгт шахсан байна.
Хэзээ бичсэн: 2011-01-01 [Мэдээ]

Бичсэн: nuudelchin
0

NICE biggrin Ойрп хаачваа залууу
Хэзээ бичсэн: 2010-10-26 [Мэдээ]

Бичсэн: Amadu
0

Ger luugee yvchaad irlee. heden honog saihan l amarlaa haha.
Хэзээ бичсэн: 2010-10-27 [Мэдээ]
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Хэрэглэгчийн хэсэг

Тавтай морил Зочин

Menu

Авто машин худалдаа Сэлбэг худалдаа Drift тэмцээн уралдаан Мэдээ шинэ содон Дуу клип

Санал асуулга

Та Cs тоголвол аль буугаар бууддаг вэ ?
Нийт санал өгсөн: 135

Цаг агаар