”Феррари” компани хамгийн олондоо өдөрт 14 автомашин л үйлдвэрлэдэг.
-”Ford GT40” загварын ердөө 107 автомашин үйлдвэрлэсний долоо орчим нь л замын хөдөлгөөнд оролцдог байна.
-Хамгийн анхны автомашиныг 1668 онд үйлдвэрлэсэн байна. Бельгийн Фердинанд Вербиест уурын хөдөлгүүрт автомашин бүтээж байв.
-Европын орнуудаас Люксембург автомашины түгжрэл хамгийн ихтэй газар аж. Тэнд 1000 хүн тутамд 570 автомашин оногддог байна.
- Хамгийн анхны автомашины уралдаан 1895 онд АНУ-ын Чикаго хотод болжээ. Тэмцээний ялагч нь Ж.Фрэнк Дурей болсон бөгөөд тэрбээр цагт дунджаар 115 км хурдалсан байна.
- 1924 онд "Форд” автомашиныг 265 доллароор худалдаж байжээ.
- Автомашины даатгалыг 1897 онд АНУ-ын Массачусеттс муж улсын Вестфильд хотод анх нэвтрүүлсэн байна.
- 1982 онд үйлдвэрлэсэн "Honda Accord” автомашин нь АНУ-д нийлүүлсэн хамгийн анхны япон машин юм.
- Автомашины хамгаалалтын дэр осол болсноос 40 милисекундын /нэг милисекунд нь нэг секундыг 1000 хуваасны нэгтэй тэнцэнэ/ дараа дэлгэгдэг.
- Автомашины шил арчигчийг эмэгтэй хүн анх санаачилсан байна.
- 1887 онд "Бенз” компани автомашин худалдаанд гаргасан анхны компани болжээ.
- Автомашины радиог 1929 онд анх санаачилжээ.
- Тансаг автомашины ангилалд багтах "Роллс Ройсе” хамгийн олон байдаг хотоор Хонгконг шалгарсан байна.
- Автомашины "Формула 1” уралдааны машинууд 55 кг жинтэй.