Clock Drift Zone DrifT Zone

DriftZone

Amgaa

(976) 99602374
(976) 99132967

Монголын авто машин сонирхогчдын цахим сайт

Монголын авто машин сонирхогчдын цахим сайт та бидэнтэй холбогдохыг хүсвэл дээрх утсаар холбоо баринуу. Эсвэл дэлгэрэнгүй дарж бидний тухай мэдэх боломжтой.

Дэлгэрэнгүй

Car
Car1
Car2
Эхлэл »  Дугүй болон бусад
7:10 PM
Дугүй болон бусад
 




         Дугуйны гадаргууд байх тэмдэглэгээг сайн мэддэг байх ёстой. Тухайлбал, 175\70 R13 80S гэдэг тэмдэглээний эхний гурван тоо нь дугуйн өргөний харьцангуй хэмжээг заадаг энэ тохиолдолд 175мм байна гэсэн үг. Зураасны ар талын хоёр оронтой тоо бол дугуйн өндрийн хэмжээг өргөнд нь харьцуулсан хувь хэмжээг буюу өндөр намын индексийг харуулдаг. R үсэг бол дугуй нь радиаль гэдгийг хэлж байна. 13 гэдэг тоо нь дугуйн суух диаметрийг дьюмээр илэрхийлсэн хэмжээ болно. 80 гэдэг тоо нь ачаа даах индекс бөгөөд энэ тохиолдолд 450 кг байна. S үсэг нь дээд хурдны хэмжээ, энэ тохиолдолд 180 км\ц байна. Хэрэв өндөр намын индекс байхгүй байыгаа бол дугуйн биеийн өндөр өргөнтэйгөө харьцах нь 80-82% байна. Илүү хүчирхэг дугуйнууд бол REINEORCED гэсэн тэмдэгтэй байдаг. Тэд нь илүү хатуу бөгөөд дотоод даралтыг даах чадвартай юм. Эднийг ерийн машинд ашиглаж бас болно. Хөнгөн ачааны тэргэнд зориулсан илүү их хүч нэмэгдүүлсэн дугуй хэмжээний тэмдэглээний ард худалдааны тээвэр гэсэн "С” тэмдэгтэй байдаг. Түүнээс гадна тийм дугуйнуудад дан болон давхар үедээ ачаа даацыг заах бутархай индекс нь байдаг. Эдгээр нь 3.0-5,5 кгс\кв.м дотоод даралттай байхаар тооцсон байна. Ийм дугуйг тэмдэглэх жишээ: 165R14С 93\91N гэх мэт. Бүрэн хөтлөгчтэй, газар сайгүй явагч машинд зориулсан дугуй тусгай хэмжээгээр ялгарахаас гадна бас шороон замаар явахад зууралтыг нэмэгдүүлж өгдөг салбарласан бүрээс хээтэй байна. Тэдний ихэнх нь M+S гэсэн цас болон шаврын тэмдэгтэй. Е үсэг нэмэгдсэн бол тийм дугуйнд хадаас бэхэлж болно гэсэн үг.



Энэ бүхнээс гадна бас дугуйн дээр түүний даах хамгийн дээд ачаалал болон дээд даралтыг тэмдэглэж өгсөн байдаг.



Одоо үед автомашинд зориулсан 60, 55, 50, 45, 40, 35 гэсэн индекстэй, 13, 14, 15, 16, 17 ба 18 бүр 22, 24 хүртэл дьюмийн дугуйны суултын диаметртэй дугуйнуудыг үйлдвэрлэдэг болсон бөгөөд эдгээр нь зөвхөн дотор хаймаргүй бөгөөд хурдны машин ба сайн замд зориулагдсан юм. Бүх улиралд зориулагдсан дугуйнаас гадна өвлийн дугуйн олон төрөл, тэр ч бүү хэл шавартай үед ашиглах зөвхөн намрын дугуйг ч гаргах болов. Жинхэнэ өвлийн дугуй нь хальтиргаатай замд хадаастай дугуйнаас нэг их дутахгүй бөгөөд ийм дугуй төрөлд GOOD YEAR ULTRA GRIP 3; MICHELIN XM + S 100 зэрэг орно.



Дугуйны диск /овууд/ сүүлийн үед ихэнхдээ хөнгөн хайлшаар хийгдсэн байх болсон. Ган төмөр нь зэвэрдэг муу талтай. Хөнгөн хайлшин диск нь ган төмөр дискийг бодвол нэгээс нэг хагас дахин хөнгөн боловч үнэ нь бараг ийм дахин өндөр байдаг.



Дискийг сонгон авахдаа гоё ганганыг нь гол болголгүй дугуйн суултын хэмжээг нь гол болговол зохино. Машиндаа тохирсон хэмжээний дискийг сонгохгүй бол тоормосны механизм хэвийн ажиллагаагаа алдаж ч болно.

Эх сурвалж: Automarket.mn
Category: Эд анги нэмэлт | Views: 1296 | Added by: Amadu | Rating: 5.0/1
Total comments: 3

0

Amadu gej hen be sain medlegtei yumaaa
Хэзээ бичсэн: 2010-10-16 [Мэдээ]

Бичсэн: Amadu
0

Амаду гэж би ш дээ хэхэ
Хэзээ бичсэн: 2010-10-18 [Мэдээ]

0

dajgui shuu
Хэзээ бичсэн: 2010-10-16 [Мэдээ]
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Хэрэглэгчийн хэсэг

Тавтай морил Зочин

Menu

Авто машин худалдаа Сэлбэг худалдаа Drift тэмцээн уралдаан Мэдээ шинэ содон Дуу клип

Санал асуулга

Та Cs тоголвол аль буугаар бууддаг вэ ?
Нийт санал өгсөн: 135

Цаг агаар