Эхлэл » Хэзээ дугуйгаа солих вэ?
7:50 PM Хэзээ дугуйгаа солих вэ? |
Aвтомашиныхаа дугуйг хэр хугацааны дараа
сольдог вэ. Юуны өмнө бүх л дугуй үйлдвэрлэгч компаниудын зүгээс
дугуйгаа 13000-24000 км зам туулсан тохиолдолд солих нь зүйтэй гэж
зөвлөдөг. Ер нь машин, мини автобуснуудын өмнө талын дугуй ар
талынхаасаа илүү элэгдэлд ордог. Тиймээс 80000-96000 км явсан машины урд
талын дугуй дээд зэргийн элэгдэлтэй буюу бараг хээгүй болсон байдагаа.
Харин ар талын дугуй энэ хэрийн зам туулсан ч бас дахиад туулах
боломжтой байдаг байна.
Энэ бүхнээс дүгнэхэд дээд тал нь
80000-96000 км тутамд дугуйгаа солиж байх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарч
байна. Харин ар талын дугуй арай урт настай байж болох юм байна.
Тэгэхээр хэрэглэгч та бүхэн урд талын дугуйгаа сольсон ч арын дугуйгаа
солилгүй түр азнаж болох аж. Ингэснээс таны цагийг ч, эдийн засгийг ч
хэмнэнэ шүү дээ. Мэдээж энэ бол олон улсын стандарт мэдээлэл бөгөөд
газар газрын зам, эдэлгээний нөхцөл зэргээс хамааран бага зэрэг
хэлбэлзэж болох юм.
|
Category: Мэдээ |
Views: 612 |
Added by: =T=
| Rating: 1.0/10 |