Эхлэл » Монголд анх машин хэзээ орж ирсэн бэ?
10:42 AM Монголд анх машин хэзээ орж ирсэн бэ? |
Бид дэлхийд хаана, хэзээ машин бий
болсон түүхийг бүгд шахуу мэддэг. Тэгвэл Монголд анх машин хэзээ орж
ирсэн бэ? Энэ талаар цухас дурдая.
Анх Улаан гэлэн гэдэг хүн 1920-иод оны
үеэр Монголд чийчаан авчирч байж. Улаан гэлэн ардын намын ажил хэрэгт
замын хань болж явсан Цэцэг Шагдар гэдэг дотны найзындаа машинаа унаж
ирдэг байсан тухай бичсэн нь бий. Дараа нь төр шашны тэргүүн Жавзандамба
хутагт хоёр машинтай болжээ. Богдын жолооч нь Бадам гэдэг буриад хүн,
мөн цоохор Гүр Додонцэрэн гэдэг улс байжээ. Улмаар Хятадын генерал
Сүй-Шү-Жан цэргийн хамтаар хүрээнд ирснээр машин элбэгших болсон тухай
бичиг номд бий. Харин 1929 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр анх нийтийн
тээврийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Гэхдээ тухайн үед ачааны машинаар
хvн зөөдөг байв. Энэ үед хот дотор үйлчлэх нэг л чиглэл байсан гэдэг.
Тэр нь Улаанбаатар, Амгаланбаатар хоёрын хоорондох зам. Харин цахилгаан
тээврийн үйлчилгээ 1987 оноос эхэлжээ.
|
Category: Мэдээ |
Views: 838 |
Added by: nuudelchin
| Rating: 0.0/0 |
Total comments: 5 | |
|
Хэзээ бичсэн: 2010-10-20 [Мэдээ] |
|
|