Теанагийн анхны загварыг Оросын дизайнер Виктор Макарицу зохион бүтээсэн
ба 2003 оноос Японы
Ниссан Моторс үйлдвэрт үйлдвэрлэгдэн дотоодын зах
зээлд худалдаалагдаж эхэлсэн байна.
Улмаар Азийн ижил ангиллын автомашинуудын зах зээлд хүчтэй өрсөлдөгч болон гарч ирэн Сингапур, Малайзд худалдаалагдаж эхэлсэн.
Мөн 2005 оны 1-р сараас Өмнөд Солонгосын
Renault Samsung Motors үйлдвэрт Теанаг SM7 нэртэйгээр үйлдвэрлэж эхэлсэн байна.
2008 онд тус автомашиныг бүрэн шинэчилж, цоо шинэ өнгө төрх,
үзүүлэлттэйгээр гарч ирсэн ба энэ оны 4-р сард зохиогдсон "Бээжин Авто
Шоу-2008” дээр танилцуулагдсан юм.
2009 оны Теанаг зохион бүтээх багийн ахлах дизайнер Кинни Сайтоу
хэлэхдээ: "Бид шинэчлэгдсэн Теанаг шинэ эрин зууны шаардлагад бүрэн
нийцсэн, Ниссаны дээд зэрэглэлийн суудлын автомашины илэрхийлэл /нүүр
царай/ болсон гэж тунхаглаж байна” хэмээн загварын нээлтийн үеэр
мэдэгдсэн байна.
Теанагийн гадаад загвар нь: Онцгой дээд зэрэглэлийн өнгө төрх, давшингуй
амжилт, бусдаас бүрэн биеэ даасан хараат бус байдлыг илэрхийлж чадсан
байна.
Теанагийн дотоод загвар нь: Амралт, ая тухыг эн тэргүүнд бодолцсон,
өндөр зэрэглэл, тансаг, ганган бүхнийг цогцлуулсан, техник технологийн
дэвшлийг шингээн, аюулгүй найдвартай байдлыг хангаж чадсан.
Стандарт тоноглолууд:
-
AM/FM радио, mp3, 6 СD солигчтой хөгжим
-
Ухаалаг түлхүүр
-
7” LCD мэдээллийн дэлгэц
-
Автомат удирдлагатай урд суудлууд
-
Дижитал цаг, тахометр
-
Автомат удирдлагатай толь
-
ABS, EBD, BA, VDC систем
-
SRS ослоос хамгаалах дэр
-
Савхин бүрээстэй суудал
-
Салоны мебель оруулга
-
Нөөц дугуй - 1
-
Манангийн гэрэл
-
Тоормосны LED гэрэл
-
Нэмэлт арын тоормосны гэрэл
Урт (мм): 4850
Өргөн (мм): 1795
Өндөр (мм): 1485
Тэнхлэг хоорондын зай (мм): 2775
Дугуй хоорондын зай (мм):
урд - 1550
хойд - 1555
Газраас тэнхлэг хүртэлх зай (мм): 145
ЖинНийт жин (кг): 2050
Цэвэр жин (кг): 1572
БагтаамжСуудлын тоо (хүн): 5
Шатахууны сав (л): 70
Тээшийн багтаамж (л): 488
ЖолооЖолоо: Хурд мэдрэгчтэй хүчлүүр, хүрдэн
Хамгийн бага эргэлтийн радиус (м): 5.7
ТэнхлэгТэнхлэг:
урд - Үл хамаарах
хойд - Үл хамаарах
ТоормосТоормос систем: PA, ABS, EBD, BA
урд - Сэнстэй диск
хойд - Диск
зогсоол - Гар тоормос
ДугуйДугуй: 215/55R17 94V
Дугуйн хүрд: 17 x 7J хайлш
ХөдөлгүүрКод: VQ35DE
Төрөл: 6 цилиндр, DOHC
Хөдөлгүүрийн багтаамж (cc): 3498
Бүлүүр х бортого (мм): 95.5 x 81.4
Дээд хүчин чадал (кВт (морины хүч)/эргэлт.мин): 185 (251.5)/6000
Дээд эргүүлэх хүч (Нм (кг-м)/эргэлт.мин): 326 (33.2)/4400
Шатахууны төрөл/систем: Бензин/Дотоод шаталтат хөдөлгүүр
Хурдны хайрцагТөрөл: XTronic CVT
Шатлалын харьцаа:1 2.371
2 1.509
3 1.111
4 0.897
5 0.687
6 0.439
R 1.766
Эцсийн шатлалын харьцаа: 5.173
шатахуун зарцуулалт
хотод: 13.2 хөдөөд: 11.4
VQ35DE хөдөлгүүрТеана-гийн 2009 оны загварт суурилагдсан VQ35DE хөдөлгүүр нь 3500сс багтаамж бүхий 6 цилиндртэй бөгөөд 251 морины хүч гаргах чадвартай.
Xtronic CVT хурдны.хXtronic CVT буюу саадгүй шилжигдэх автомат хурдны хайрцаг нь компьютэрээр, ямар ч шатлалгүйгээр удирдагдаж моторын дээд ашигт ажиллагаагааг гаргана. Xtronic CVT-тэй үед эргэлтийн тоо нь шатлал шилжүүлэлтийн явцад засагдан, хөдөлгүүрийн хурдтай автоматаар тохирсноор хөдөлгөөний хурдаа хэвээр хадгалдаг.
Асаах товчМашинаа асаах, унтраахдаа та ердөө ганц товчлуур дараад л хөдөлгүүрээ болон бусад функцуудыг ажиллуулах, зогсоох шинэ санаачлагын ач тусыг мэдрэх болно.
D хэлбэрийн их биеШинэ дэвшилтэт рам болон эх бие нь ая тухтай жолоодлого, туйлын амар амгалан орчинг бүрдүүлжээ.
D хэлбэрийн их бие нь бат бөх, уян хатан чанартай, хуучин загвартайгаа харьцуулахад хамарны зай болон суурийн хэсэг нь багасч, бүхээгний багтаамж томорсон.
Аюулгүйн хүрээ
Safety Shield - Аюулгүйн хүрээ. Ниссан нь уг төслийн хүрээнд
автомашинуудын аюулгүй байдлыг илүү сайжруулан, хүмүүсийг хамгаалах
автомашин бүтээх зорилгоор осолд хүргэх хүчин зүйлүүдийг багасгасаар
байна. Энэ төсөл нь аливаа ослоос урьдчилан сэргийлж жолооч болон
зорчигчдийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдэнэ.